
Дур булаам сахиусан тэнгэр Миранда Керр хүүгийхээ эцэг жүжигчин Орландо Блумаас салаад сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл түүнийг хэдийнэ Австралийн тэрбумтан эртэй болзох болсон талаар шар хэвлэлүүд шуугиж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Миранда Керр Австралийн хамгийн баян эрхэм Жеймс Пакертэй мэр сэр гадуур болзох болсон гэнэ. Миранда Керр өчигдөр /ХII.1/ хүүгээ Нью-Йоркт суугаа Орландо Блумт үлдээчихээд шинэхэн амрагтайгаа цагийг хамт өнгөрөөсөн аж. Өдгөө 30 настай Миранда Керр удаан хугацааны найз Жеймстэй учир ургуулсан гэх мэдээлэл цацагдах болсны дараа гурван жил ханилсан нөхөр Орландо Блумаас салж буйгаа зарласан билээ. Дашрамд дуулгахад гурван хүүхэдтэй Жеймс Пакер ч мөн загвар өмсөгч эхнэр Эрика Бакстерээс гурван сарын өмнө салсан аж.
Үүний зэрэгцээ Миранда Керр, Жеймс Пакер нарын хэн нь ч өөрсдийн харилцааны талаар үгүйсгэсэн мэдэгдэл хийгээгүй байгаа нь олны хардлагыг улам нэмэгдүүлээд байгаа гэнэ.