Шилдэг сурагч Малайзад сургалтанд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.05.01-нд нийтлэгдсэн

Шилдэг сурагч Малайзад сургалтанд хамрагдана

Өндөр занги Пяранлайн нэрэмжит Боловсрол сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргилын нэрэмжит Англи хэлний олимпиад 2007 оноос эхлэн жил бүр зохиогдож байна. Өнгөрөгч 4-р сард болсон тус олимпиадад Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн нийт 200 гаруй сурагчид 7-8-р анги, 9-10-р анги гэсэн ангилалаар оролцлоо. Ахлах ангийн төрөлд түрүүлсэн Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-р ангийн сурагч Х.Дашдулам Малайзад 21 хоногийн сургалтад хамрагдах эрхээр шагнагдсан байна. Тэрбээр энэхүү олимпиадад 7-р ангиасаа эхлэн амжилттай оролцож байгаа бөгөөд ийнхүү энэ жил 10-р ангиадаа түрүүлснээр шилдэг сурагч гэдгээ дахин баталлаа.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж