Eagle News телевиз Христийн нэвтрүүлгийг шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Eagle News телевиз Христийн нэвтрүүлгийг шилжүүллээ

1996 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны мэдээ мэдээллийн төрөлжсөн телевиз болох “Eagle News” телевизийн эфирээр өдөр бүр Христийн шашныг танин мэдүүлэх  нэвтрүүлгүүд гардаг байсан билээ. Тодруулбал, “Эмонг Монголиа” ХХК нь өөрийн бэлтгэсэн Христийн нэвтрүүлгээ Eagle News телевизийн эфирээр өдөрт 3-4 цаг цацах гэрээтэй хамтран ажиллаж байсан юм. Тэгвэл Eagle News TV  Дэлхийн номер нэг CNN агентлагтай хамтран ажиллах болсноор мэдээллийн сувгийн олон улсын стандартад хүрэхийн тулд өнгөрсөн сарын 18-наас эхлэн “Христийн цаг” нэвтрүүлгийг “Eagle Live” суваг руу шилжүүлсэн байна.  Ингэснээр Eagle News телевизийн эфирээр өдөр бүр 17 цагийн мэдээ, мэдээллийн хөтөлбөрүүд цацагддаг болж байгаа юм.

А.Ариун
Эх сурвалж:  www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж