Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Монгол зурхайн ухаан

Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон
зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн
ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг
хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын  талаар товч дурдая.


Манай ард түмэн нэн эртнээс нүүдлийн мал аж ахуйг эрхлэх явцдаа одзүйн
мэдлэгийг хуримтлуулан баяжуулсааар ирсэн билээ. Монголчууд олон жилийн
ажиглалтын дүнд элдэв эрхэсийн тохиол, нар, сарны явдал нь байгаль цаг уурт тодорхой
нөлөө үзүүлдгийг олж мэджээ. Тэгээд тэд нэн эртнээс тэнгэрийг унших эрдэмтэй
болоод, сар, мичдийн тооллыг хэрэглэдэг байв.

Сар, мичдийн тоолол хэмээх нь Мичид буюу Гирдиг хэмээх ихэр зургаан од сар
хоёрын харилцан байршлаар баримжаалж билгийн жилийг тогтоох арга болно. Өөрөөр
хэлбэл мичид наймдугаар сарын хорьдоор гарч, сар мичдийн анхны тохиолыг намрын
адаг сарын 17-нд эхлээд цааш зул Зул сарын 15, өвлийн дунд сарын 13, өвлийн
адаг сарын 11,  цагаан сар буюу хаврын тэргүүн сарын 9, хаврын дунд сарын
шинийн 7, хаврын адаг сарын шинийн 5, Зуны тэргүүн сарын шинийн 3-нд тохиогоод
Мичид жаргадаг хэмээн үздэг байсан нь аман уламжлал болон үлджээ. Сар, мичдийн
жил нь 354 хоног бүхий дан ганц билгийн жил юм.

Монголчуудын одзүйн мэдлэг Бурханы шашин Монголын орноо гурван удаа дэлгэрэх
явцад Буддын шашны их, бага 5 нийлсэн 10 ухааны нэгэн болох одон зурхайн
ухаантай сүлэлдэн нийлж, монгол газар идээшин, баяжиж монгол одон зурхайн ухаан
болсон байна.

Их аймаг саваараа зурхайн ухаан нь Урлахуй ухаанд хамаарагдах бөгөөд бага таван
ухааны нэгэн юм. Арван ухааны аль ч салбарыг авч үзэхэд өөр хоорондоо нарийн
холбогдож, төвдөөр “chos thams cad kyi lde mig”  буюу монголоор ном бүхний
түлхүүр болсон гүн ухаанаараа нэгтгэн зангилагдсан байдаг. Тийм учраас энэхүү
амьд нэгдэлд нь авч судлах шаардлага гардаг. Зурхайн ухаан гэхэд л тэжээхүй
ухаан (анагаах ухаан), хэл шинжлэл, илт өгүүлэх нэрийн ухаан, гүн ухаан
зэрэгтэй гүн гүнзгий холбогддог. Тийм болохоор дээр дурдсан салбарын эрдэмтэн
мэргэдийн судлан үзэх зүйл зурхайн ухаанд их бий.
Одон зурхайн онолын үндэслэл Бурхан багшийн зохиол хэмээн алдаршсан “Цагийн
хүрдэний язгуур үндэс ном”-д тавигдсан байдаг. Одон зурхай нь Наран, Саран,
Таван гараг, Утаат сүүлт од хийгээд Раху (Нар, сарыг Раху залгин хиртээв хэмээн
үздэг) гэсэн 9 их гарагийн хөдөлгөөн, байрлалыг цаг хугацааны өвөрмөц нэгжээр
илэрхийлэн гаргаж, гараг эрхисийн явдал хөдөлгөөний хэм, хэмнэлийг авч,
огоорохыг үзүүлдэг ухаан юм.

Төвдүүдээс одон зурхайн анхны дорвитой бүтээл туурвисан хүн бол Гармаваа
Ранжүндорж юм.

дэлгэрэнгүйг: http://www.budda.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж