
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өчигдөр орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтанг буудаж, амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Талийгаачийг Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж явахад буюу төлбөр нэхэгчийн мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж явахад мөнгөө төлөхөөс зайлсхийж, амь насыг хохироосон ноцтой хэрэг гарчээ.
Хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.ЖАРГАЛ