Дарханы АН-ын дампуурал ба МАН-н дэглэлт

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Дарханы АН-ын дампуурал ба МАН-н дэглэлт

ДАРХАН УУЛ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРААЛСАН ДАМПУУРАЛ БА МАН-Н ДЭГЛЭЛТ

2004 оны УИХ сонгуулиар Ардчилсан холбоо эвсэлээс М.Сономпил, Л.Гансүх,  Ц.Цэрэнбалжир нар сонгогдож Дархан  үнэхээр цэнхэр тойрог гэдэгээ харуулав. Сонгуулийн дараа тус намыг удирдаж байсан намын дарга З.Мөнхбат нас барж ардчилсан намын даргын төлөөх дайн эхлэв.

    1. 2006.04.30.  Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан Ж.Батжаргал даргатай  Ардчилсан намыг дүрмийн бусаар бүх үүрүүд дээр хүчээр сонгууль явуулж “Бурханхалдун” группын захирал н.Мөнхдаш намын дарга болов. Бизнесмен н.Мөнхдаш том намын даргын хувиар МАН дарга Д.Хаянхярваад бараалхав. 2004 оны УИХ сонгуульд бардаж унасан Д.Хаянхярваа ялагдалтандаа дүгнэлт хийж залуу бизнесментэй ах дүү бололцож, хамтран ажиллах санал тавьж үүнийхээ баталгаа болгож  Дархан-Уул аймгийн А зэрэглэлийн газраас 1,950 га газрыг мутарлаж өгөв. Ахынхаа өгсөн газар дээр Олон улсын худалдааны төвийг сүндэрлүүлж намын даргынхаа сүр хүчийг илтгэв.



2007.04.13
Намын үйл ажиллагааг дүрмийн бусаар булаан авсан байх тул Ардчилсан намын төв удирдлагаас дахин бүх үүрүүд дээр сонгууль явуулж намын үүрийг шинэчилж сонгууль явуулж намын даргаар Ж.Мөнхтөр сонгогдов. “Бурханхалдун” групп Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг зүгээр орхисонгүй ахынхаа даалгвараар намын хорооны гишүүдийг айлгаж бүрдүүлэхийг сүрдүүлж, худалдаж авахыг нь авч ердөө 7 сарын дараа 2007.11.04-нд н.Мөнхдашийн төрсөн ах н.Мягмардаш намын даргыг булааж авав.

2008 оны УИХ сонгууль эхлэв. Ах дүүгийн тохиролцоогоор бол МАН нам 3:0 харьцаагаар АН буулган авах байв. Үүний тул хэсэг тойргийн хороонд АН–с дан н.Мөнхдашийн хүмүүс орох ёстой байв. Үүнийг мэдсэн засаг даргын орлогч О.Баярсайхан намын шударга гишүүдийг хэсэг тойргийн хороонд оруулж чадав. Ахдаа амалсан зүйл нь нурсан тул н.Мөнхдаш өөрөө УИХ-ийн сонгуульд өрсөлдөж байгаагаа ч үл огоорон О.Баярсайханы шүдийг цөм цохив. Олон шударга гишүүд ажилласны хүчинд Л.Гансүх сонгогдож 2:1 харьцаатай МАН ялав.  н.Мөнхдаш, н.Мягмардаш нар 4,1 жилийн ял авч шоронд оров. Тэдний тоглолт балагаар орон нутгийн сонгуульд 22:9 харьцаатай МАН ялав. Багийн даргын сонгуульд 17:1 харьцаатай МАН ялав . Энэ бүхэн хэнд ашигтай байв. Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН, Олон улсын худалдааны төвөө 2008 оны сонгуультай зэрэгцэн нээлтээ хийсэн “Бурхан Халдун” ХХК-д ашигтай байв. Тэд аавын явахдаа намын тамгаа “Дархан-Халдун” ХХК захирал өөрийн бат итгэлт хүн Г.Гантулгад хадгалуулав.

    2. 2009.09.20 өдөр н.Мягмардаш өршөөлөөр суллагдав. Гарч ирэнгүүтээ тамгаа хадгалуулсан Г.Гантулга ямарч сонгууль, дүрэм журамгүйгээр хадган дээр тамгаа тавьж н.Мягмардаш-д шилжүүлэв. н.Мягмардаш , н.Мөнхдаш нар мөн л бизнесээ өргөжүүлэх зорилгоор урьдын гүн бат харьцаатай ахтайгаа уулзав. Тэдний тохироо мөн л өмнөх асуудал дээрээ зангидагдаж байв. УИХ сонгуулиар рейтинг хамгийн өндөр байгаа өмнө нь 2 удаа сонгогдсон Л.Гансүхийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, мөн рейтинг өндөр байгаа Ж.Мөнхтөрийг дэвшүүлэхгүй байх. Орон нутгийн бүх сонгуульд ялагдаж өгөх үүнийхээ хөлсөнд бизнесээ өргөжүүлэхээр гар барилцав.

2012 оны УИХ сонгууль эхлэв. Сонгуульд ялалт байгуулах магадлалтай байсан Л.Гансүх, Ж.Мөнхтөр нарыг нэр дэвшүүлсэнгүй. Тохиролцсон ёсоор маш бага санал авах 2 хүнийг дэвшүүлэх байв. Бүх зүйл энэ удаад санасанаар болж Г.Гантулга, Б.Мөнхтуяа нар 10 хүрэхгүй хувийн санал авч  Ардчилсан намын энэ арчаагүй байдлаар буянаар бие даагч С.Ганбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ийн гишүүн болов. Тохиролцооны дагуу 2:0 харьцаатай МАН ялав. МАН ялагдсаныхаа хөлсийг АН удирдлагууд орон нутгийн сонгуулийн өмнө авав

Орон нутгийн сонгууль эхлэв. Мөн л сул хүмүүс дэвшүүлэх байв  18:11 харьцаатай 66 хувиар МАН үнэмлэхүй ялалт байгуулав.

Орон нутгийн сонгууль 11 сард дуусч ялагдсан Ардчилсан намын гишүүд бухимдаж эхлэв. Ардчилсан намын удирдлагууд тайван бай бүх зүйлийг шүүхээр шийднэ хэмээн тайван амгалан байхыг даалгаж МАН намтай нэгийгээ үзэлцэж нэхий дээлээ тайлалцана гэж тайвшруулав. Гэвч тэд тэгсэнгүй тохиролцсон ёсоор намаа бүрэн ялагдуулсан тул тэд хувиа авцгаасан байв

Багийн Засаг даргын сонгууль болов. 18:0 харьцаатай нэг ч багийн даргагүй МАН 100 хувиар ялав. Өмнөх 4 жил ганцхан суудал авч нийт АН-с тасралтгүй 12 жил багийн дарга хийсэн Ч.Энхтэгшийг ч тэд дэвшүүлсэнгүй . 

Тэд энэ удаад хамтрагчийнхаа хамтран зүтгэгчийг ч бас мартсангүй

Намын шударга гишүүд 2004 оноос эхэлсэн ялагдалын шалтгааныг ойлгож намаа зарж бизнесээ өргөжүүлж байгаа этгээдүүдтэй тэмцэлдэж эхлэв. Намын даргад хариуцлага тооцох үүднээс намын шинэ даргаар Л.Наранбаатарыг сонгов. Нам 2 хуваагдаж 2 тамгатай 2 байртай болов. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах үүднээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга ирж талуудыг байлцуулж эв нэгдлийн гэрээг байгуулж намын хороогоор батлуулж 2013.09.15 өдөрөөс намын хороо эрх зүйн чадамжгүйг намын хорооны гишүүд өөрсдөө батламжилж гэрээ байгуулав. Ерөнхийлөгчийн сонгуульд бүгд эвлэлдэн нэгдэж сонгуулийг Л.Наранбаатар удирдаж шинэ менежментээр удирдаж ялуулав. Гэвч Л.Наранбаатарын АН-г эвтэй , шинэчлэх санаа нь таалагдаагүй учир элдвээр дарамталж өргөдлийг нь өгүүлэв. 2013 оны 09 сарын 15-наас өмнө “Бурханхалдун” групп яаран даргаар н.Мөнхдашийг өргөмжлөв. Энэ нь намын жирийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч Төв намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж эв нэгдлийн гэрээг хүчинтэйд тооцож сонгууль явуулахаар болов. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга гэрээний дагуу 2013.09.15 өдрөөс намын хороог хүчингүй тооцсон бичиг гаргаж ЦЕГ хүргүүлэв. Тэд ахынхаа заавраар төв нам дээр ирж суулт зарлав. Тэд эрх барьж байгаа намынхаа нэр хүндийг ч бодохгүйгээр намын их хурлыг хуралдуулахыг мөн өөрсдийг нь дарга мөн болохыг нотлохыг төв намаас шаардав. Генсекийн  бичгийг өнөөх л жүжгийн найруулагч Д.Хаянхярваа авч бахархалтайгаар жиргэв. Энэ бүхнээс харахад:

Ардчилсан намыг дараалсан дампуурал хэнд ашигтай МАН-д ашигтай мөн Бурхан халдун групп-д ашигтай… Эрх барьж байгаа намын их хурлыг хуралдуулах шаардлага тавьж МАН заавраар хөдөлж МАН-с жил даараалан бонусаа авч байгаа бодит жишээ баримттайгаар энд байна. Тос дотороосоо өтдөг гэдэг л энэ байхдаа . . .

Б.ОТГОНБАЯР

Төлбөртэй нийтлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж