газрын УБЦ 08-26 дугаартай машин УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөрджээ. Энэ тухай
Ж.Батзандан гишүүн өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдээлээд байна. Тэрээр
тагнуулынхны тухай “ТЕГ-ын УБЦ 08-26 дугаар бүхий машинтай залуус намайг
өдөржингөө дагав. Юу хүссэн юм бол… Энэ машин ТЕГ-ын машин болох нь
тогтоогдлоо, дагаж тагнах болсон шалтгаанаа тайлбарлах биз. Ирэх нэг дэх өдөр
ТЕГ-ын даргаас албан ёсоор тайлбар авна. Би талбай дээр олон жил жагсаж явсан
болохоор тагнуулынхныг анддаггүй, бас олон жил шалгуулж, тагнуулсан хүн
болохоор эд нарыгаа таних юм. Уг нь ч манай ТЕГ сайн ажилладаг юм.
Иргэдийг дагаж мөрдөх бол хуультай. Манай Тагнуул, цагдаа
гэх мэт байгууллагууд гvйцэтгэх ажил хийх нэрийн дор иргэдийн эрхийг их
зөрчдөг. Иймээс энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг шинээр эргэж харна. Илрэхгvй
байгаа олон гэмт хэрэг гvйцэтгэх ажлын хvрээнд хийгдсэн байдаг” хэмээн бичжээ.
Тагнуулын ерөнхий
газрын даргаар “Алтан гадас” фракцийн гишүүн Б.Ариунсан ажилладаг. Өмнө нь тус
газрын дэд даргын алба хашиж байсан ч нэр бүхий иргэн түүнийг Үндсэн хуулийн цэцэд
өгч, мэргэжлийн бус хүнийг чухал албанд томилсон нь хууль зөрчсөн хэрэг болж
байна гэж үзсэн юм. Үндсэн хуулийн цэц гомдлыг үндэслэлтэй хэмээн хүлээж авч
байв. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын дэд
дарга Б.Ариунсанг чөлөөлсөн удаатай. Гэвч төдөлгүй Засгийн газрын хуралдаанаас
түүнийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилж байв.
Тиймээс маргааш
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Ариунсан даргад хандан ТЕГ-ын УБЦ 08-26 дугаартай залуус ямар шалтгаанаар өөрийг
нь тагнуулдсанд хариу өгөх учиртайг сануулсан бичиг хүргүүлэх болж байна. Ямар
хариуг ирүүлэх болдоо, Б.Ариунсан дарга.
Г.ШАРХҮҮ