Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

2013 оны 12 дугаар сарын
02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр
бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар
баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав
газраар 10-15 градус, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8
градус хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус
хүйтэн, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 градус хүйтэн
байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
13 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 869 гектопаскаль
байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 12 дугаар сарын
03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

   3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн
хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр
бага зэргийн цас орно. Салхи 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн
бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус,
Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын саваар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15
градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4
градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө
2-7 градус хүйтэн байна ГЭЖ Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж