Сирийн химийн зэвсгийг Америкийн усан онгоц дээр устгана

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

Сирийн химийн зэвсгийг Америкийн усан онгоц дээр устгана

ОPCW-ийн тэргүүн  Ахмет Узюмжю
Фото: Michael Kooren / Reuters

Химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОPCW) мэдэлд Сирийн химийн зэвсгийг устгах хөлөг онгоц гарган өгөхөөр АНУ амлав. Энэ талаар тус байгууллагын сайтад өгүүлжээ.

ОPCW-ийн тэргүүн  Ахмет Узюмжюгийн хэлснээр хамгийн аюултай гэх химийн зэвсгийг далайд гидролизийн аргаар устгах гэнэ. Одоо америкчууд тийм хөлөг онгоцыг угсарч байна. Тус байгууллагаас мэдээлснээр химийн зэвсгийн устгалыг хийхээр 35 хувийн компаниуд өөрсдийн зөвшөөрлийг өгөөд байгаа гэнэ. Тэднээс өрсөлдүүлэн шалгаруулах замаар уг ажлыг гүйцэтгэх компанийг сонгох гэнэ.

ОPCW ирэх жилийн дундуур 1300 тонн химийн зэвсгийг устгахаар төлөвлөөд байгаа. Тэдний 800 тонныг нь хувийн компани устгал хийх ажээ. Уг ажилд Орос, Франц, Турк оролцохгүй гэснээс ийм шийдвэрийг гаргаад байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж