
Фото: Alexander Klein / AFP
Украины ерөнхийлөгч Виктор Янукович евроинтеграцийн талынхныг Майданаас хөөн тараасантай холбоотойгоор ард түмэндээ хандан мэдэгдэл гаргав. Бямба гарийн өглөө талбайд болсон хэрэг явдалд тэрээр дургүйцлээ илэрхийлэв. Сөргөлдөөнд хүргэсэн үйл ажиллагааг тэрээр буруутгаж байна.
Янукович өмнө нь хүчирхийлэлгүй эсэргүүцлийн ажиллагааг дэмжиж байсан гэлээ. “Ерөнхийлөгч ба Үндсэн хуулиа сонсоогүй хүмүүст хариуцлага хүлээлгэнэ” хэмээн Янукович хэлээд Ерөнхий прокурорт хандан уг хэрэг явдлаар бодит мөрдөн байцаалт явуулан үр дүнг нь танилцуулахыг шаардав.
Түүний өмнө Украины ерөнхий сайд Николай Азаров болсон хэрэг явдалд өөрийн дургүйцлийг илэрхийлсэн байв.
Киев хотын Незалежности гэдэг талбайд болсон цуглааныг “Беркут” гэсэн тусгай ангийн дайчид арваннэгдүгээр сарын 30-нд хөөн тараасан байв. Жагсагчид хотынахуй адбаныханы ажилд саад болж байсан гэх шалтгаанаар жагсагчдыг хөөн тараасан байв. Энэ үеэр 35 хүн хэлмэгдэж, долоо нь эмнэлэгт хүргэгджээ.