“Далайн гүн дэх аялал” шинэ кино Мэдээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Далайн гүн дэх аялал” шинэ кино Мэдээ

Энэ сарын
21-нээс нээлтээ хийх Ник Стрингерийн найруулсан гайхам зураглал бүхий
далайн гүний ертөнцийн тухай өгүүлсэн кино гарах нь ээ.  Үүнд далайн
давалгааны чимээ, цахлайнуудын чарлаан, далайн шуурганы хүчит дуунаас
авахуулаад байхгүй юмгүй кино гэнээ. Киноны гол дүр  далайн яст мэлхий
нь нэг тивээс нөгөө тив рүү зорчихдоо туулсан адал явдлын тухай юм
байна. Далайн гүн дэх амьтдын тулалдаан, амьдрал, мөсөн туйлын хүйтэн
гээд л байхгүй юмгүй бөгөөд бидний урьд харж үзэж байсан кино кадруудаас
нэг нь ч үүн шиг сонирхолтой байхгүй гэдгийг найруулагч нь батлан хэлж
байгаа юм. Энэ баримтат киноны үргэлжлэх хугацаа нь 1 цаг 21 минут
бөгөөд үүнд: Их британи, Австри, Германи зэрэг орны киночид оролцсон
гэнэ шүү.
Хөөе? “Тэнгис” болон “Өргөө” кинотеатрынхаан бидэнд элдэв
балай юм үзүүлж байхын оронд ганц удаа ийм нэг юм үзүүлж хайрлаач.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж