Монголд ДОХ-оор өвчлөгчдийн 80 хувь нь эрэгтэйчүүд. Бүгдээрээ бэлгийн замын халдвараар ДОХ туссан. ДОХ тусах эрсдэлтэй бүлгийнхний тоонд бэлгийн цөөнхийнхөн болоод 18-45 насныхан, гадаадад ажиллаж байгаа хүмүүс багтдаг. Манай улсад ДОХ-ын вирусийн халдвартай долоон эх амаржсан бөгөөд нэг ээж хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Удаа дараагийн шинжилгээгээр хүүхдүүд ДОХ-ын халдваргүй болохыг тогтоосон байна.
Харин ДОХ-ын халдвартай амьдарч байгаа иргэд болон халдвараас сэргийлэх чиглэлээр төр хэтэрхий бага анхаарч байгааг холбогдох албаныхан шүүмжилж буй юм.
2014 оны Улсын төсөвт ДОХ-оос сэргийлэх чиглэлээр хийх сургалт, эм, оношлуур авахад шаардлагатай хэмээн 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Залуусын хувьд тохиолдлын харилцаа болон шаардлагатай үед заавал бэлгэвч хэрэглэгж байхыг эмч, мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Учир нь Монголд ДОХ-оор өвчилөгчдийн ихэнх нь залуучууд. Тиймээс залуучууд минь бэлгэвч, бас дахин бэлгэвч уриаг амьдралынхаа мөрдлөг болгоорой. Мөн үнэн ч байх нь ДОХ-оос сэргийлэх хамгийн том баталгаа юм шүү.