
& Poor"s /S&P/ Нидерландын урт хугацааны зээлийн чадварын бие
даасан чансааг дээд төвшний ААА зэргээс АА+ болгон буулгалаа. Дүгнэлтийн
хувьд зээлийн чадвар тогтвортой гэсэн байв.
“Нидерландын эдийн
засгийн өсөлтийн ирээдүй нь өнөөдрийн байдлаар өмнөхөөс илүү сулаар
төсөөлөгдөж байна. Эдийн засгийн адилхан өндөр үзүүлэлтэй орнуудтай
харьцуулахад Нидерландын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн нэг хүнд
ноогдох хувь нь бага байна” гэж S&P агентлаг дүгнээд чансааг нь
буулгасандаа тайлбар хийжээ.
Агентлагийн шинжээчид, тус орны эрх
баригчдын хөрөнгийн шилжилтийн салбарт барьж байгаа бодлого нь төсвийн
алдагдал болон өрийн буулгахаар тавьсан зорилгоо биелүүлэх боломжийг
өгч байгаа гэж үзсэнээс чансааныхаа дүгнэлтийг тогтвортой гэж үлдээхээр
шийдсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР