Европын холбоотой чөлөөт худалдааны бүс бүс байгуулан эвсэлдэхийн эсрэг байгаа Украины ерөнхийлөгч Виктор Янукович, Вильнюс хотноо болж буй “Зүүний түншлэл” гэсэн саммитийн албан ёсны нээлтийн өмнө “бүх зүйл хэвийн болно” гэж хэлэв.
Литва улсын ерөнхийлөгч Далья Грибаускайтет, Еврокомиссийн ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозу, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Герман ван Ромпей нартай мэндэлсний дараа Украины ерөнхийлөгч Янукович, “Яагаад Европын холбоотой эвсэх гэрээнд гарын үсгээ зурахгүй байна вэ?” гэсэн сэтгүүлчдийн ганцхан асуултад хариулахдаа “Бүгд хэвийн болно” гэжээ.
Украины Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ЕХ-той эвсэх гэрээнд гарын үсэг зурахыг болиулсан шийдвэр гаргасан юм. Энэ үйлдэл нь Европын орнуудын зүгээс эрс шүүмжлэл хийхэд хүргэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР