“Архигүй Өмнөговь” дэвтэр НҮГ-т аялав

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

“Архигүй Өмнөговь” дэвтэр НҮГ-т аялав

“Архидалтгүй Өмнөговь” хөтөлбөрийн санал авах аяныг өнгөрсөн сараас эхлэн зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Даланзадгад сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төсөвт байгууллагуудын дунд аяны дэвтэр аялуулж байгаа юм. Энэ долоо хоногт Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх НҮГ-ынхан дэвтэр хүлээн авсан байна. Тус байгууллагынхан БОЭТ-ийн Наркологийн тасгийн их эмч Өсөхжаргалыг эмчийг урин архи, тамхины хор хөнөөлийн талаар  ажилтануудад мэдээлэл өгсөн байна. НҮГ-ын хувьд 41 ажилтан, албан хаагчидтай, энэ хөтөлбөрт идэвхитэй оролцож архи тамхитай тэмцэх, түүний хор хөнөөлийг сурталчлах талаар албан хаагчиддаа болон бусад байгууллагуудад уриалан ажиллаж байна.

Цаашид дэвтэр хүлээж авсан байгууллага энэ хөтөлбөрийн хүрээнд ямар нэгэн үйл ажиллагааг байгууллагынхаа ажилтан албан хаагчдын дунд зохион байгуулах юм. Хөтөлбөрийн хүрээнд аяны дэвтрийг өнгөрсөн хугацаанд 10 гаруй байгууллагат аялуулаад байна.

С.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж