Иранд газар хөдөлж, найман хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Иранд газар хөдөлж, найман хүн амь үрэгджээ

Ираны зүүн хэсэгт өчигдөр 5.6 магнитудын газар хөдөлснөөс найман хүн амь үрэгджээ. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Боразжан хотоос зүүн хойд хэсэгт 14 км-ийн зайтай  газарт байсан гэнэ. Азаар газар хөдлөлтийн голомтоос 60 км-ийн зайтай Бушир хотод орших АЦС-д ямар нэгэн гэмтэл учраагүй байна. Ираны эх сурвалжуудын мэдээлж буйгаар газар хөдлөлтийн улмаас 45 хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Газар хөдлөлтийн чичиргээ ойролцоох мужуудад мэдрэгдсэн гэж гэрчүүд мэдээлж байна.

Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Бушир хотын ойролцоо газар хөдлөлт болсноос 37 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртэж байсан бөгөөд тухайн үед ч мөн АЦС-д гэмтэл учраагүй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж