Хонконгт гатлага онгоц осолдож, 85 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Хонконгт гатлага онгоц осолдож, 85 хүн гэмтжээ

Хонконгийн жижиг арлуудын ойролцоо өнгөрсөн шөнө 01:20 цагийн үед /ХI.29/ Макаог чиглэж явсан гатлага онгоц үл мэдэх биетийг мөргөж, осолдсоноос 85 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ. Хохирогчдоос гурван эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Хонконгийн албаныхны мэдээлснээр “Madeira” гатлага онгоц Hei Ling Chau арлын ойролцоо үл мэдэх биетийг мөргөн осолдсон байна. Ослын дараа Хонконгийн аврах албаныхан гатлага онгоцыг Шенгванд авчирч, гэмтэж бэртсэн хүмүүсийг 20 гаруй түргэн тусламжийн тэргээр ойролцоох эмнэлгүүдэд хүргэжээ. Түүнчлэн ослын газарт гурван завьтай эргүүл гаргаж, гатлага онгоцны мөргөсөн үл мэдэх биетийг хайсан боловч ямар нэгэн зүйл олдоогүй байна. Албаныхны үзэж буйгаар тэрхүү зүйл гатлага онгоцтой мөргөлдсөнөөс далайн ёроол руу живсэн байж магадгүй гэнэ. Одоогоор энэхүү хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.

Гатлага онгоцонд нийт 115 гаруй хүн зорчиж явсны 105 нь зорчигч, 10 нь хөлгийн багийн гишүүд аж. Хоёр давхар, 27 метрийн урттай тус онгоц шөнийн 01:00 цагт Хонконгоос Макао чиглэлд хөдөлсөн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж