
Замын-Үүд боомтын хилээр Монгол Улсын иргэн А СҮА 75-25 улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинд хоёр кг алт нууж гаргахыг завдсан хэргийг тус боомтын Тагнуулын хэлтсээс өчигдөр Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Уг хэрэгт сэжигтээр татагдсан А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175.1 буюу их хэмжээний алт хилээр гаргахыг завдсан гэсэн зүйлчлэлээр сэжигтнээр татжээ. Хэрэв сэжигтэн А гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.
Н.Түвшин