
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд өчигдөр 24 сая ам.доллар, 91.5 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 61.1 сая юанийг 286.6 төгрөгийн хаалтын ханштайгаар худалджээ. Банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 21 сая ам.доллар нийлүүлэв. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл аж.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин