Израиль технологи нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Израиль технологи нэвтрүүллээ

-Монголд орчин үеийн тахианы аж ахуйн технологийг нэвтрүүллээ-

“Монголдоо өсгөв”, “Өдөр бүр шив шинэхэн” хэмээх уриан дор Монголдоо хамгийн анхны махны чиглэлийн тахианы цогцолбор аж ахуйг байгуулсан “Монгол Органик тахиа”  ХХК-ийнхан “Оргио” брэндийн тахианы махаа зах зээлд нийлүүлээд  удаагүй байгаа билээ.

Мөн хүнсээрээ дэлхийд тэргүүлдэг Израйль улсын нэртэй компанийн эрүүл хүнсэнд хэрэглэдэг тахианы аж ахуйн орчин үеийн  шинэ технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тус улсын мэргэжилтнүүд  зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. Түүгээр ч барахгүй монгол ажилчдыг Израйль улсад сургаж, мэргэжил олгох гэрээнд “Монгол Органик тахиа”  ХХК-ийн удирдлагууд өнөөдөр гарын үсэг зуржээ.

Дашрамд дурьдахад, Монголд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нэгээр нэмэгдэж байгаад монголчууд бид  баяртай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж