Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй, нээлттэй, манлайлагч болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй, нээлттэй, манлайлагч болгох вэ?

Хүүхэд хүмүүжүүлэх “номлол”
нийгмээ даган ямагт өөрчлөгдөж байдаг. Монголчууд эртнээс хүүхдийг “Томчуудын
хэрэгт оролцдоггүй, номхон даруухан, хааяа алган боов хүртдэг байвал зохино”
хэмээн хүмүүжүүлж ирсэн. Социализмын үед мөн л “Олны жишгээр амьдрах, гаднаа
гяланцаг дотроо паланцаг байж болохгүй. Олсноо олонтойгоо” гэх мэтээр
хүмүүжүүлж байсан билээ.
Гэтэл өнөөдөр хүүхдийг  аль болох  нээлттэй, өөртөө итгэлтэй болгож
хүмүүжүүлэхийг эрхэмлэх болов.
Оросын сурган хүмүүжүүлэгч Ирина Бабушкина зөвлөж байна.
-Сүүлийн үед хүүхдийг эрх чөлөөтэй, өсгөх хэрэгтэй. Шийтгэх, хашраахын оронд
магтах, сайшааж урамшуулж байх хэрэгтэй гэх болжээ. Өнөөдрийн энэ өрсөлдөөнт
нийгэмд  хүн хүчтэй,  юунд ч эргэлздэггүй  байх шаардлагатай
 болж байна. Миний бодлоор хүүхэд бусадтай харилцаж чаддаг, хүмүүсийг
өөрөөсөө түлхэх биш тэдэнтэй ойлголцож чаддаг байх ёстой. Товчоор хэлэхэд
хүүхэд ямар нэг хэмжээгээр манлайлагч байх хэрэгтэй. 
Манлайлагч хүн ямар байх ёстой юм бэ? 
1.    Бусдыг манлайлахын тулд өөрийн гэсэн бодолтой байх
хэрэгтэй.  Тиймээс хүүхдийнхээ бодол санааг хүндэтгэж сур. 
2.    Хүмүүсийн талаархи санаа бодол, үлгэрийн баатруудын тухай
ямар сэтгэгдэлтэй байдгийг нь хүүхэдтэйгээ дандаа ярилцаж бай.
3.    Манлайлагч хүн бусдыг үгээрээ татдаг. Хүүхдээ зөв, сонирхолтой
ярих урлагт  сурга.

үргэлжлэлийг эндээс: http://zugii.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж