Сирийн химийн зэвсгийг далайд устгана

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Сирийн химийн зэвсгийг далайд устгана

Сирийн химийн зэвсгийг Албани болон бусад орнууд өөрийн нутаг дэвсгэрт хүлээн авахаас татгалзсаны дараа далайд устгах саналыг дэмжин баталжээ. Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын (ОPCW) төлөвлөгөөний дагуу Сирийн химийн зэвсгийг АНУ-ын тэнгисийн цэргийн “MV Cape Ray” туслах тээвэрлэгч хөлөг онгоцын ашиглан Газар дундын тэнгист устгах гэнэ.

Үүний зэрэгцээ Сирийн химийн зэвсгийг илрүүлж, хураах явц бүрэн дуусч аюулгүй битүүмжилж, зөөвөрлөх ажиллагаа эхэлсэн байна. Сирид нийт химийн зэвсгийн хэмжээ 600 тонн болох аж.

Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллага энэ сарын дундуур Сирийн химийн зэвсгийг устгах тодорхой төлөвлөгөөг баталсан билээ. Тус байгууллагын төлөвлөгөөгөөр Сирийн химийн зэвсгийг 2014 онд устгасан байх юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж