Вьетнамд хувийн машиныг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Вьетнамд хувийн машиныг хязгаарлана

Вьетнамын Тээврийн яамнаас тус орны иргэдийн хувийн машины хэрэглээнд хориг тавих хуулийн төслийг Засгийн газартаа өргөн барьжээ. Хувийн машины тоо эрс өсч, замын түгжрэл ихсэх хандлагатай болсноос ийм арга хэмжээ авч байна хэмээн Thanh Nien Daily сонин бичжээ.

Хуулийн төслийн дагуу хувийн машиныг тодорхой өдөр, тодорхой цагт хэрэглэхийг зөвшөөрөх аж. Энэ цагаар нийтийн тээврийн үнэ багасах гэнэ. Мөн нэг талын хөдөлгөөнтэй замыг нэмэгдүүлж, мотоциклийн тусгай зам гаргах ажээ.

Ханой, Хошимин зэрэг таван том хотод районуудад нь чөлөөтэйгээр нэвтрэн шилжихийг хязгаарлана. Эдгээр том хотуудын захиргаанд өөрсдөө замын хөдөлгөөний журам боловсруулах үүрэг өгчээ.

Тээврийн яамны мэдээгээр, Хошимин хотод 5,5 сая машин, 7,1 сая хүнтэй ажээ. Ханой хотод 4,3 сая машин, 6,5 сая хүнтэй. Түүнээс гадна Хайфон (826 мянган авто), Дананг (578 мянга), Кантхо (568 мянга) хотод дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж