Замын цагдаа нарт торгуулийн төхөөрөмж тараана

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Замын цагдаа нарт торгуулийн төхөөрөмж тараана

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнийг зохицуулж буй цагдаа нарт торгуулийг банкаар дамжуулан төлөх төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өгнө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 400 орчим  замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгох арга хэмжээ авдаг. Тэгвэл цагдаа нар хэвлэгч, уншигч төхөөрөмжид тухайн жолоочийн иргэний  үнэмлэх, жолооны үнэмлэх, хурууны хээг уншуулснаар торгуулиа бэлэн бусаар төлөх боломжтой болно. Өнөөдөр төхөөрөмж тараах ажиллагаа 12.30 цагаас Чингисийн талбайд болох бөгөөд ирэх сарын 1-нээс  хэрэгжүүлэх аж.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж