
GAGADOLL нэртэй, бодит хэмжээтэй энэ робот нь дэлхий дээрх анхны хүн хэлбэртэй “хөгжим” болж байна. Товчхондоо бол GAGADOLL дуучин Леди Гагагийн “Artpop” цомгийн бүх дууг дуулж чадах гэнэ.
Робот хүүхэлдэйг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр GAGADOLL-ыг “Япончууд хамгийн сүүлийн, хамгийн дэвшилтэт технологийг ашиглан уг роботыг бүтээсэн” гэдгийг онцолжээ.
Хатагтай Гага өнгөрсөн лхагва гаригт Токиод очсон бөгөөд өнөөдөр “Music Station” гэх телевизийн шоунд оролцох гэнэ.
Т.МАША