
ахлагч Адам Левинийг оны хамгийн секси эр хэмээн нэрлэжээ. Тус сэтгүүл
жил болгон алдартай жүжигчин, дуучныг хамгийн секси хэмээх цоллодог.
1985 онд хамгийн анх Холливудын жүжигчин Мел Гибсон секси хэмээн
цоллуулж байсан аж. Хамгийн секси эрчүүдийн дийлэнх нь Холливудын
жүжигчид байсан бөгөөд Дээрхийн гэгээнтэй дотно байдаг, Монголд зочилж
байсан жүжигчин Ричард Гир, Карибын тэнгисийн дээрэмчин Жэк Спайрроугийн
дүрээр алдартай жүжигчин Жонни Депп, 007 тагнуулын дүрийг бүтээсэн
Пиерс Броснан, Биелэгдэшгүй даалгавар киноны дүрээр кино сонирхогчдын
сайн мэдэх жүжигчин Том Круз, Холливудын царайлаг жүжигчин Брэд Питт,
Шарталт киноны дүрээр нэрд гарсан жүжигчин Брэдли Куупер нар өмнө нь
хамгийн секси эр хэмээх цолыг авч байсан юм.
Өнгөрсөн жилийн
хамгийн секси эр мөн л Холливудын жүжигчин Чаннинг Татумд очсон бол энэ
удаа 34 настай дуучин Адам Левин секси эр хэмээн дуудуулах болжээ. Гэвч
бүсгүйчүүдэд гэж хэлэхэд хамгийн секси эр Адам Левин хэдийн борлогдсон
бөгөөд сүйт бүсгүй нь “Виктория Секрет”-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг
Бехати Принслу аж. Тэд 2013 эхээр сүй тавьсан юм.
Адам Левиний
шүүж буй ‘The Voice’ телевизийн реалитиг шоуны үеэр хөтлөгч түүнийг оны
хамгийн секси эр хэмээн “People” сэтгүүл нэрлэснийг дуулгахад тэрбээр
балмагдсан харагдаж байсан ч “Тийм шүү” хэмээн хошигнож дөнгөжээ.
Хөгжимчин
эр өөрийгөө ахлах сургуульд байхдаа сураггүй сурагч байсан хэмээн
тодорхойлсон ч охидыг эргүүлж дөнгөдөг байсан хэмээн нэгэн ярилцлагадаа
дурсчээ. Харин түүнийг хамгийн секси эр хэмээн нэрлэснийг дуулаад
ирээдүйн эхнэр нь элгээ хөштөл инээсэн аж. Учир нь хөгжимчин эр “Хонгор
минь юу хийж байна ? Орой гарч, нэг газар хоол идэцгээе. Ингэхэд People
сэтгүүл намайг хамгийн секси эр гэсэн шүү” гэжээ.
Адам Левин
“Хөгжимчин хүний хувьд надад “Грэммийн шагналын эзэн болвол” гэдэг ч юм
уу тийм мөрөөдөл байдаг. Харин ийм цол авна гэж зүүдэлж ч байсангүй.
Эхэндээ ч итгэхгүй надаа тоглож байна л гэж бодсон. Гэхдээ тэд нар
тоглоогүй нь илт байсан. Энэ бол хүмүүсийн ярих дуртай сэдвийн нэг.
Нөгөө талаар ямар ч утгагүй. Манай гэрийнхэн, найзууд дотны хүмүүс
тоглоом шоглоом хийх болгондоо дайруулж ярих байх. Ямар ч байсан
дараагийн 20 жил үүнийг мартахгүй ярина даа. Харин би тэдний тоглоом
шоглоомыг даахад бэлэн байна “ гэжээ.
Адам Левин, түүний “Maroon
5” хамтлаг гайхалтай хөгжим, дуу зохиох чадвараараа дэлхийд нэрд
гарсан. Мөн үзэгчдийг хөглөж, хөгжөөж чаддаг авьяасыг нь дурдахгүй байж
чадахгүй нь. Адам Левин хамтлагийн ахлагч, гитарчнаас гадна Америкийн
авьяастан шалгаруулах “The Voice” реалити шоуны шүүгч билээ.
Лос
Анжелест төрсөн Адам Левин зургаан настайдаа сагсан бөмбөгийн тэмцээнд
багтаа ялалтын оноо авчирснаас хойш түүнд өөр зүйлд зориулах цаг
үлдээгүй гэдэг. Энэ үйл явдал түүнийг амжилтанд хүрч, сайхан амьдрах
урам өгсөн аж. Тэр цагаас хойш Адам Левин гэдэг нэр хөгжимд дурлагч хүн
болгоны амны уншлага болжээ. Адам Левин нийт 21 сая ам.долларын
хөрөнгөтэй бөгөөд жилд зургаан сая ам.доллар олдог нэгэн гэнэ. Түүний
дийлэнх орлого “Maroon 5” хамтлагийн уран бүтээлээс орж ирдэг. Анх 2002
онд дебют болж байсан “Maroon 5” энэ хугацаанд зөвхөн АНУ-д л гэхэд 10
сая ширхэг цомог худалдаалжээ. Дуучин Кристина Агулератай хамтарсан
“Maroon 5” хамтлагийн “Moves Like Jagger” дуу одоо хүртэл хит болсон
хэвээр байна. 2011 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд дэлхий даяар
долоон сая гаруй хувь худалдаалагдсан уг дуу Америкийн хамгийн
борлуулалттай дуунуудын рекордыг эвдсэн билээ. Ойр дотныхон нь түүнийг
туйлын хөдөлмөрч бас этгээд хүн гэж ярьдаг аж. Ардчилсан үзэлт тэрбээр
2011 онд төмсөгний хорт хавдрын талаар олон нийтийн ухамсрыг
нэмэгдүүлэхийн тулд Космополитан сэтгүүлийн нүүрэнд нүцгэнээр гарч
байсан билээ. Адам Левиний шүтэн биширдэг хөгжимчид нь Принс, Стив
Уандер нар. Адам тэднийг өөрийнх нь оюун санааны багш нар гэдэг аж.
Сайхан
бүсгүйчүүдтэй нэр холбогдох дуртай тэрбээр Орос гаралтай загвар өмсөгч,
модел Анна Вьялицынатай нэг хэсэг болзож байжээ. Тэд нэг жил гаруй
үерхээд хоёр тийш болсон аж. Түүнээс хойш Адам Левин “Victoria’s
secret”-ийн загвар өмсөгч хэдэн хэдэн бүсгүйтэй учир ургуулсан ч хэнд ч
жинхэнээсээ хандаагүй юм. Харин 2012 онд “Victoria’s secret”-ийн загвар
өмсөгч Бехати Принслутэй сүй тавьжээ. Өдгөө 34 настай Адам Левин “Би
олон жил гэр бүл надад тохирох зүйл гэж бодолгүй явсан. Гэвч хүн зөвхөн
бэлэн болсон үедээ л бэлэн гэдгээ мэддэг шүү дээ” хэмээн ярьсан байна.