
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм байна. Тодруулбал, баасан гаригт бүрт чуулганы нэгдсэн хуралдаанд ажлаа тайлагнадаг Ерөнхий сайдын цагаар хуралдаан эхлэх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нээлттэй ухаалаг төр лүү хөгжиж байгаа ажил” нэртэйгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгөх ажээ.
УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт хуваарийн дагуу хуралдах байсан ч хэлэлцэх ёстой хуулийн төслүүдийг байнгын хорогоор хэлэлцээгүй учраас ийнхүү Засгийн газрын цагийг урагшлуулан хуралдахаар болсныг УИХ-ын дарга З.Энхболд өчигдрийн хуралдааны төгсгөлд танилцуулсан юм.
Ш.ЧИМЭГ