Шаардлага бүхэн шударга байдаггүй

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Шаардлага бүхэн шударга байдаггүй

Сүүлийн үед Сүхбаатарын талбайд ээлж дарааллан жагсаал цуглаан болж байгаа. Ард түмний нэрийн өмнөөс тэдний дуу хоолойг илэрхийлж байгаа гэж мэдэгдэж буй эдгээр жагсагчид, Их хуралдайн гишүүдийн талаар өнөөдөр нийслэлийн иргэдтэй чөлөөт уулзалт хийх үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бид өмнө нь засаг төрийнхний эсрэг талбайдаа цуглан үзэл бодлоо илэрхийлж байсан. Гэхдээ цуглахдаа талбайгаа өөрсдөө хамгаалж, хогоо шүүрддэг, зохион байгуулалттай тодорхой цагт эхлээд, ёс журамтай тардаг байсан. Гэтэл одоо ийм байхаа болиод байна.

Төр жагсагчдын шаардлагыг салгаж сонсох хэрэгтэй. Шаардаж буй зүйлс үнэхээр нэн тулгамдаад буй асуудал ч байдаг. Үнэхээр зарим үед төр засгийг тараач гэж ч хэлмээр санагддаг. Гэвч энэ үед нэг л зүйл хүлээс болдог. Тэр нь ард түмний нийтлэг эрх ашиг. Эдгээр хүмүүсийг тараахаас илүүтэй дараа нь бүрэлдэх бүрэлдэхүүнийг бодолцох ёстой. Хамгийн гол нь шударга шаардлага тавьсан бүхэн шударга байдаггүй” гэв.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж