
Тухайлбал, хуульд тусгасан “Төрийн өндөр албан тушаалтан гадаад эхнэр, нөхөртэй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана” гэсэн заалт чуулганы танхимд багагүй маргаан дагуулав. Сүүлийн үед “бенз” нэр зүүгээд буй Л.Эрдэнэчимэг гишүүн гэхэд л “Улстөрчдийг эхнэрээ сольдог” хэмээн буруутгав.
“Төрийн өндөр албан тушаалтан гэвэл УИХ дотроос л гарах байх. Эрэгтэй хүмүүс л эхнэрээ солих байх. Та нар амархан сольчихдог биз дээ” хэмээн ангийн хөвгүүддээ учирласан нь чуулганы танхимд бяцхан инээд бэлэглэв. Л.Эрдэнэчимэг гишүүн эрчүүдийг эвгүйцүүлсэн эл тайлбарынхаа араас УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан, өргөн барьсан хуулийнхаа Төрийн өндөр албан тушаалтан гадаад эхнэр, нөхөртэй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана” гэсэн заалтаа эргүүлэн татахыг хүссэн юм.