“Оюутан бүрт мөнгө өгөх нь буруу биш”

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

“Оюутан бүрт мөнгө өгөх нь буруу биш”

“Нэг их мөнгө биш шүү дээ”. Энэ үг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өөрийнх нь санаачлан УИХ-д оруулаад байгаа “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийн талаарх шүүмжлэлд өгсөн хариултын эхлэл байв.

Их дээд сургуульд суралцаж буй оюутан бүрт 70 мянга орчим төгрөгийг олгох тухай уг хуулийн төсөл нийгмийн зүгээс “дахиад л мөнгө тараах” нь гэх эсэргүүцлийг бий болгоод байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар “Амжиргааны баталгаажих түвшингийн тавин хувь буюу 70 мянган төгрөгийг оюутнуудад өгье л гэсэн юм. Манай оюутнууд үнэхээр хэцүү нөхцөлтэй байгаа шүү дээ. Мөнгөтэй оюутан сонголттой болдог, сонголттой оюутан чанартай боловсрол эзэмшдэг. Одоогоор дээд боловсролд зарцуулдаг хөрөнгө есөн хувьтай л байна. Гэтэл энэ хэмжээ АНУ-д 47 хувьтай байдаг. Мөн Солонгост нэг оюутанд сар бүр 500 вон өгч байна. Швед гээд бусад олон оронд оюутнуудад тусламж өгч байна. Түүнчлэн монголд дээд боловсролын санхүүжилт сургалтын төлбөрөөс 80 хувиар хамаарч байдаг. Гэтэл гадаадын орнуудад 10 орчим хувьтай л байна. Оюутныг тэтгэлгээр дэмжсэнээр энэ бүхнийг ойртуулах болно” гэв.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж