
Ерөнхийлөгч иргэдийн асуултад хариулт өгч байна. Тухайлбал, парламентад хоёр танхим хэрэгтэй эсэх тухай асуултад дараах байдлаар хариулав. Тэрээр хэлэхдээ “Илүүдээд байгаа эрх мэдэл байгаа бол иргэддээ өг. Илүү танхим байгуулах хэрэг байхгүй. УИХ-ын гишүүдэд нэг тэрбум төгрөг хэрэггүй. Үүнийгээ орон нутагт өгөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гээд байгааг нь цаг нөхцөөх арга гэж харж байна. Харин үүний оронд ажлаа хий. Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болго. Төрийн албаны зөвлөлийг татан буулга. Төрийн албаны хуулийг өөрчил. Хэн нэгэнд зориулж шалгуур тогтоож тэр хүнийгээ сонгодог явдлаа болиул. Ашигт малтмалын хууль тойрсон лицензийг өнөө маргаашгүй хэлэлц. Юуны чинь хоёр танхим, юун үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнийг улстөрчид сэтгэл хөдлөлөөрөө шийддэг зүйл биш” гэв.
Б.Манд