Герман: Эрх баригч эвслийн гэрээ бэлэн

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Герман: Эрх баригч эвслийн гэрээ бэлэн

Христийн ардчилсан холбоо/ Христийн нийгмийн холооны эрх баригч намынхан Германы социал демократ намтай эвслийн гэрээ байгуулах долоон долоо хоногийн хэлэлцээрийн эцэст тохиролцоонд хүрч чадав. Энэ сарын 27-ны өдрийн үд дунд ХБНГУ-ын шинэ Засгийн газрын үйл ажиллагааны албан ёсны тохиролцоог танилццлжээ.

Ангела Меркель ба Зигмар Габриель

ХАХ/ХНХ гэх уламжлалын эвсэлийнхэн ба ГСДН  хоёр ирээдүйн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болох  эвслийн гэрээ байгуулахаар 27-нд шилжих шөнө тохиролцоонд хүрсэн байна. Баримтын  үндсэн утга угуулгыг олон нийтэд 27-ны өдрийн үд дунд танилцуулсан байна. Германы канцлер бөгөөд Христийн ардчилсан холбооны дарга Ангела Меркель (Angela Merkel), Христийн нийгмийн холбооны дарга Хорст Зеехофер (Horst Seehofer) ба Социал демократуудын лидер Зигмар Габриэль (Sigmar Gabriel) нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр уг гэрээнд  гарын үсгээ зураад танилцуулсан байна.

Зөрөлдөөнөө арилгав

Сонгуульд хамгийн олон суудал авсан хоёр том намуудын хоорондын долоон долоо хоногийн хэлэлцээрийн төгсгөлийн шатанд  талууд зөрөлдөөнөө арилган тохиолцоо хийж чадлаа. Тухайлбал, тэд баталгаатай цалингин доод хэмжээний  талаар, Германд төрсөн цагаачдын хүүхдэд давхар иргэн болохыг зөвшөөрсөн зэрэг  асуудлуудаар тохиролцоо хийлээ. Мөн эхчүүдийн тэтгэвэр тэтгэмжийг сайжруулах болон автобанаар  гадаадын иргэд зорчиход төлбөр аваахаар болов. Сэтгээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх талд тэд тохиролцжээ.

Нийт төлөвлөгдсөн шинэчлэлд 23 тэрбум евроны зарлага гарна гэж шинжээнчид үзлээ Ирээдүйд тэр зардлыг татвар нэмэхгүйгээр босгохоор болов. 2015 оноос холбооны төсөв нь алдагдалгүйгээр бүтээгдэх ажээ. Гэхдээ “Их эвсэл” гэх ирээдүйн Засгийн газрын хувь заяаг арванхоёрдугаар сард болох Социал демократуудын их хурал шийдэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж