Тахианы маханд хяналт тавья

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Тахианы маханд хяналт тавья

Сүүлийн үед тахианы махны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Америк, Хятад, Орос, Солонгосоос тахианы махыг импортоор оруулж ирэх нь жилээс жилд нэмэгдсээр байгаа билээ. Энэ хирээр тахианы махгүй ресторан, тахианы мах иддэггүй айл гэж байхгүй болсон.

Харин тахианы махтай холбоотой өвчлөлүүд чих дэлсэж байгаа нь хэрэглэгч биднийг худалдан авахаас татгалзахад хүргэж байгаа. Хэзээ хаана үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, зориулалтын тээвэрлэлт, стандартын шаардлага ханган хилээр орж ирж, эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа нь тодорхойгүй тахианы мах зах, дэлгүүрүүдээр зарагдсаар байна.

Малын махыг 1, 2, 3-р зэрэг гэж ангилдаг шиг мах гэдэг утгаараа тахианы маханд ангилал байх ёстой байх. Гэтэл галууны гуя шиг том том тахианы гуяны гарал үүслийг асуухад тодорхойгүй хариулт өгдөг.

Хөлдөөгчгүй контейнероор, өөрөөр хэлбэл урд нь ямар ч бараа ачиж байсан нь тодорхойгүй зориулалтын бус тээвэрлэлтээр өвөл тахианы махыг импортлон оруулж ирдэг нь сэрэмжилмээр санагдана. Учир нь тогтмол -18С-с дээш хөргүүрийн зориулалттай контейнерт ачиж ирэх ёстой тахианы мах ердийн контейнерт ачигдаж ирэхдээ гадны температураас хамааран хадгалалтын горим зөрчигдөж байна. Энэ байдлыг зогсоож Монголчуудынхаа эрүүл мэндэд анхаарах цаг болжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж