ШУТИС-ийн хойд замын уулзварыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн хойд замын уулзварыг хаалаа

Залуучуудын өргөн чөлөөний “МУИС-ийн баруун уулзвараас ШУТИС-ийн хойд замын уулзвар” хооронд  автозамын  хөдөлгөөнийг өнөөдрөөс хаалаа. Өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд ч өөрслөлт ороод байгаа аж. Тухайлбал, Баянхошуу, нисэх, яармагийн автобус  Туушин компаний  зүүн талын уулзвараар зүүн гар эргэн, Сүхбаатарын талбайн зүүн талаар явж МУИС-ийн уулзвар хүрэн  үндсэн чиглэлээр явна. Мөн   М:6, М:10, М:15, М:21, М:26, М:35 зэрэг чиглэлийн автобуснууд баруунаас ирэхдээ МУИС-ийн баруун уулзвараар хойш эргэн Их сургуулийн гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн чиглэлээс   ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвараар Бага тойруугийн замаар явж тус тусын чиглэлүүдээр явж байгаа юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж