Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Лууны талаар товчхон

via Shirchin
Baatar



Жарны тоолол бол сарны эсвэл бэлгийн гэгддэг эртний Сумер хавиас гаралтай он
цагийн тоолол болно. Харин 60-ны тоололд 12 жилийг оруулсан нь яалт ч үгүй
нүүдэлчид буй за. Хятадын эрдэмтэд уг нь 12 жил бол нүүдэлчдээс гаралтай, луу
нь зүүн хойд Азид Зүрчидийн өвөг дээдсээс гаралтай гэж үздэг байсан. Хятадын
төрийг нэгтэгсэн Цин Шихуандигийн үед тэдний тотем бол луу биш ирвэс байжээ.
Харин манжууд хэдэн зуун жил Хятадыг нэгтгэн суух болсноор Хятад соёлд луу илүү
их нэвтэрчээ. Одоогоос 8 мянган жилийн тэртээх Улаан хадны (хожим хятадууд
Хоншаны) хашийн соёлд буй цагирaг гахайг хятадууд луу хэмээн төөрөгдүүлж, бас
улс төржүүлж буй юм. Улаан хад бол Цагаан хэрэмний ар хэдийнээс нүүдэлчдийн,
улмаар монголчуудын нутаг болж ирсэн газар. Сайтар ажиглавал луу бол яалт ч
үгүй зүүн хойд Азийн нүүдэлчдийн соёл. Зүрчид, Хятан, Сяньби нүүдэлчдээс
улбаалсан Тавгачийн Вэй, Танг улсууд мөн тэдний адил нисдэг биш, хөлөөрөө явдаг
хэлбэрийн луутай байжээ. Харин Юань гүрэн, Минг улс, Манж гүрний үед нисдэг
хэлбэрийн луу ихэд дэлгэрчээ. Мич бол зүүн хойд Азид байсан сармагчин (одоогийн
Япон сармагчин гэгдэх) юм билээ. Тэгэхээр 12 жилд орсон бүх амьтад нь зүүн хойд
Азид эртнээс байжээ. Тэмээ хэзээнээс дундад Азийн амьтан тул 12 жилд ороогүй
байж болох юм. Луу бол зөвхан Xятадын биш Дорнын түгээмэл соёл юм шүү. Алтан
гургалдай (галт шувуу – phoenix) мөн адил дорнын домгийн амьтан болно..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж