Харин дараа нь Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Каракөзийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзахдаа манай хоёр орон өнө эртний түүх, соёлын уламжлал дээр тулгуурласан ахан дүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд хамтын ажиллагааны хөгжилд ноён Элчин сайдыг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Монгол Улс Турк Улстай барилга, хот байгуулалт, зам, гүүр барих арьс шир боловсруулах технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцлоод цаашид эдгээр салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч ажиллана. Мөн Турк улсын орон сууцны асуудлыг шийдвэрлэсэн туршлагаас судалж нэвтрүүлэх судалгаа хийж байгаа гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.