Туузан дамжуурга нэвтрүүлэх талаар судалж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Туузан дамжуурга нэвтрүүлэх талаар судалж байна

Багануурын уурхайд Польш улсын орчин үеийн техник технологи ашиглан туузан дамжуурга нэвтрүүлэхээр судалж байна. Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Монголд айлчлал хийх үеэр “Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг”-ийг байгуулжээ. Энэ хүрээнд ийнхүү холбогдох байгууллагууд хамтран ажиллаж туузан дамжуургыг Багануурын уурхайд ашиглах талаар судалж эхэлжээ.

Туузан дамжуургыг уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд дамжуулах үйл явцын зориулалттай хүнд төрлийн, хуванцар, хүнс, химийн үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулсан хөнгөн төрлийн хоёр төрлөөр ашигладаг байна. Энэ нь уурхайгаас гарах нүүрсийг хол зайнд дамжуулах хүчин чадалтай бөгөөд арчилж, ажилууллахад хялбар байдаг ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж