Лиценз, хүнд суртлыг багасгана

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Лиценз, хүнд суртлыг багасгана

"Ногоон хөгжлийн түншлэл” төр хувийн хэвшлийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд хуралдаж байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Байгаль орчны чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийнхэн ногоон хөгжлийн арга хэлбэрийг тодорхой болгохоор ажиллаж байна. Шинэчлэлийн Засгийн газар нь ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгдөг. Бид Ногоон хөгжлийн үзэл баримтлал, ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Маргааш УИХ-ын чуулганаар Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэхийн өмнө энэхүү чуулга уулзалт болж байгаа юм. Бид эцэг өвгөдөөс уламжлан ирсэн байгаль орчноо хамгаалах туршлага, үүний дээрээс байгаль орчинд ээлтэй өндөр технологийг хослуулан хөгжих боломжтой. Бид байгаль орчныг эрүүл байлгах нь хамгийн чухал асуудал. Хэдэн жилийн өмнө “ногоон хөгжил” гэдэг үг нь бизнесийн эсрэг, ашгийн эсрэг, зах зээлд халтай юм шигээр ойлгогддог байсан бол одоо огт өөр хандлага, хүсэл зориг бий болжээ. Цэвэр технологийг дэмжих бодлогыг засаг дэмжиж байгаа” гэв. 

Мөн уг уулзалтанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг чуулганд зориулж үг хэлсэн ба “Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь төр бүгдийг хийдгээ болих. Шилжүүлж болох зүйлийг хувьд шилжүүлж. Хувийн хэвшлийнхний хийдэг, чаддаг зүйлийг хувийнханд нь өгөх. Зөвшөөрөл лиценз хүнд суртлыг багасгах чиглэлээр зохион байгуулж байгаа нь талархалтай байна. Энэ чуулганы өмнө төр хувийн хэвшлийн түншлэлийн сэдвээр 11 удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ нь гэнэтхэн нэг цугларч, ярьсан болоод тардаг чуулганаас огт өөр, ач холбогдолтой гэдгийг нь харуулж байна. Бусад яамдаас БОНХЯ ичиж нэрэлхэх зүйлгүйгээр өөрийн үйл ажиллагааны талаар үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжын судалгааг анх удаа хөндлөнгийн байгууллагаар хийлгэж нээлттэй зарлалаа. Үйлчлүүлэгчдийн 65% нь яамны үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна. Ингэж муугаа өөрсдөө хэлээд, засах арга замаа хувийн хэвшлийнхэн, иргэдтэйгээ хамтдаа ярилцаад засаад явна гэдэг бол тун сайн хэрэг” гэсэн байна. Чуулган үргэлжилж байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж