Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хурлын үеэр мэдээллээ. Үүнээс А-80 авто бензин 38, АИ-92 авто бензин 38, дизелийн түлш 35 хоногийн нөөцтэй байна. Ийнхүү ойрын үед шатахууны нөөц хомсдохгүй учир шатахууны үнэ тогтвортой байхыг албаныхан онцоллоо.

Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээ  65-70 мянган тонн бөгөөд үүний 25 мянган тонн нь авто бензин ажээ. Шатахуунаар бид ОХУ-ын “Роснефть” компаниас 90 хувь хараатай байгаа гэж ярьсаар ирсэн. Тэгвэл одоо байдал өөр болсон бөгөөд “Роснефть” –иэс авах шатахууны хэмжээ өдөр ирэх тусам багассаар БНСУ, Беларусь, БНХАУ-аас шатахуун импортолж байна. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол суман дахь Тамсагийн сав газар байрлах үйлдвэрээс газрын тос гарган авч, Хөт хотын нефть боловсруулах үйлдвэрт нийлүүлж, эргүүлэн  авч буй.  Дорнод аймагт байрлах газрын тосны үйлдвэр нь жилд 434 мянган тонн түүхий тосыг экспортолж, улсын төсөвт жилд 130-140 гаруй тэрбум төгрөг оруулах юм байна. Ингэхдээ сар бүр бид БНХАУ-аас 10 мянган тонн шатахуун авч байгаа юм. Шатахууны импорт дан нэг улсаас хараат бус болсоноор нөөц, үнэ тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж буй ажээ. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж