Эдийн засгийн байнгын хороо хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо хуралдсангүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан юм.

 Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт зэргийг хэлэлцэх байсан юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж