Сураггүй болсон Солонгос иргэнийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон Солонгос иргэнийг олоогүй байна

Дундговь аймгийн Өлзийт сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдын зааг нутагт буюу Цагаан суварга гэдэг газар аялж явсан БНСУ-ын иргэн, 25 настай эмэгтэй  энэ сарын 28-ны өдөр алга болсон юм. Харамсалтай нь, аялагчийг одоо хүртэл олоогүй байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Бүрэнтогтохоос энэ талаар тодруулахад “Солонгос иргэн алга болсон газрын орчим 28  метр секунд хүртэл шуурч, үзэгдэх орчин харагдахгүй болж байгаа учраас өчигдөр 20:00 цагт эрлийн ажиллагааг түр зүгсоосон байгаа. Өнөөдөр өглөөнөөс  32 хүн, таван машин, найман мотоциклтэй аврах багийхан алга болсон эмэгтэй үргэлжлүүлэн хайж байна” гэлээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж