
Украйны ард иргэд Европын холбоонд нэгдэж, чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг шаардан Засгийн газартайгаа “үзэлцэж” байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Уркайн Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь тус улсын эдийн засагт “том аюул” учруулна” гэж мэдэгдсэн байна. Эдийн засагчдын үзэж буйгаар Украйн Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар ОХУ-ын зах зээл гаалийн татваргүй европын бараа бүтээгдэхүүнээр дүүрэх гэнэ. Учир нь ОХУ нь Украйнтай чөлөөт худалдааны гэрээн дор худалдаа наймаа явуулдаг юм. ОХУ-н зах зээлд их хэмжээний гаалийн татваргүй европын бараан бүтээгдэхүүн орж ирснээр тус улсын хөдөө аж ахуй, автомашин, онгоцны үйлдвэрлэл уналтанд орж, үүнийгээ дагаад ажилгүйдэл нэмэгдэх аюултай аж. Тиймээс Владимир Путин “ОХУ европын бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хүлээн авах нөхцөл хараахан бүрдээгүй байна” гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украйны Ерөнхий сайд ард түмний эсэргүүцэлтэй нүүр тулснаар Европын холбоонд нэгдэж, чөлөөт худалдааны гэрээ байгуулахгүй байхыг ОХУ-ын талаас зөвлөснийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ Европын холбооны зүгээс ирэх 29-нд Литва улсад болох чуулга уулзалтыг далимдуулан Украйныг өөртөө нэгтгэхийг зорьж байгаа гэнэ.