Хүүхэд байхдаа дэвтрийнхээ цаасаар онгоц хийн нисгэж үзээгүй хүүхэд гэж үгүй биз. Тэгвэл бидний тоглодог байсан цаасан онгоцыг гар утсаараа удирдан 10 минутын турш нисэх чадвартайгаар бүтээжээ.





Цаасан онгоцны нол төмөрын хоёр үзүүрт маш хөнгөн удирдлагын чипийг суулгаж өгсөн ба та Bluetooth-ээр өөрийн ухаалаг гар утастайгаа холбон удирдан нисгэх боломжтой.
Одоогоор зөвхөн iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утаснаас удирдаж болох хувилбарыг бүтээгээд байгаа ба тун удахгүй андройд хувилбарыг ч бас гаргах гэнэ.






Т.БИЛГҮҮН