“The Smokie” хамтлагийн хит дуунууд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“The Smokie” хамтлагийн хит дуунууд эгшиглэнэ

“The Smokie” хамтлагийн фэнүүдэд дуулгах нэгэн таатай мэдээ байна. Энэ сарын 15-нд буюу маргааш 18,00 цагаас тус хамтлагийн дуунд дуртай бүх хүмүүст зориулж “The Smokie” хамтлагийн хит дууны шоу тоглолт болох гэж байна. Амьд хөгжимтэй “The Smokie” хамтлагийн хит дуунууд эгшиглэх энэ үдэш гитарчин н.Энхболд буюу Вовка хамтлагтайгаа ирэх аж. Мөн “A Sound” хамтлагийн гитарчин Атка гитарын гоцлол тоглолтыг сонирхуулах аж. Шоу  тоглолт 19-р хороололд “Жаргалант” үйлчилгээний төвд байрлах “Champions” клубт болно. Харин тасалбар нь 5000 төгрөг гэнэ.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж