400 ширхэг сум хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

400 ширхэг сум хураан авчээ

Өнгөрсөн 7 хоногт аймгийн Цагдаагийн газраас “Зэвсэг-2013” арга хэмжээ зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний явцад “Хүлэг” хүнсний захад байлдааны зориулалттай бууны сум худалдан борлуулж байсаныг илрүүлэн, хураан авчээ. Тодруулбал, хүнсний захаас 400 ширхэг сумыг хураан авсан байна. Үүнийг худалдан, борлуулж байсан иргэдийг одоогоор шалгаж байгаа бөгөөд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох гэнэ. Манай улсад галт зэвсэг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй 2 компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хууль бусаар галт зэвсэг, түүний хэрэгсэлийг худалдан борлуулах үзэгдэлтэй тэмцэнэ хэмээн холбогдох албан тушаалтан нь хэллээ. Хураан авсан сумнууд дунд байлдааны зориулалттай галт зэвсгийн сум цөөнгүй байжээ.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж