ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын
улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн
бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Монголын нефть импортлогч компаниуд өнөөдрийн 22.30 цагаас эхлэн бүх
төрлийн шатахуун, түлшний үнийг 80 төгрөгөөр нэмэхээр болжээ.