
Пи.Жей. Гейнор 2008-2011 онд АНУ-ын Оюутны сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ын I дивизонд “University of Central Florida”-гийн багаас тоглож байсан аж. Энэ үед тэрбээр алдарт Майкл Жорданы хүү Жеффри Жордан, Маркус Жордан нартай хамт нэг багт дөрвөн жил хүчин зүтгэжээ. Тэрбээр 2012-2013 оны улиралп ABL буюу Америкийн сагсан бөмбөгийн лигийн “Palm Beach Piranhas” багт тоглож, лигийн аваргаар тодорсон байна. Ингээд энэ улиралд Монголын Үндэсний супер лигт “Баянгол Гурван тамир” багийн бүрэлдэхүүнд тоглохоор Улаанбаатарт ирээд байна.
Дашрамд, Б.Цэнд-Аюуш эзэнтэй “Баянгол Гурван тамир” баг лигийн эхний тоглолтоо лхагва гаригт 20.00 цагаас “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн эсрэг хийх юм.