Ливийн арми хэт даврагчидтай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Ливийн арми хэт даврагчидтай мөргөлдөв

Ливийн арми өчигдөр /ХI.25/ Бенгази хотноо лалын хэт даврагч зэвсэгт бүлэглэлтэй мөргөлджээ. Буудалцаан, дэлбэрэлтийн улмаас хоёр талаас нийтдээ есөн хүн амь үрэгдэж, 49 хүн гэмтэж шархатсан байна. Ливийн албаныхны мэдээлснээр армийн цэргүүд өнгөрсөн онд АНУ-ын Элчин сайдын амийг хөнөөсөн халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдсэн Ансар аль-Шариа бүлэглэлийнхэнтэй тулалдсан аж.

Үүнээс арав хоногийн өмнө Ливийн Ерөнхий сайд Али Зейдан Триполи хотод хэт даврагчид иргэдтэй мөргөлдсөнөөс үүдэн тэднийг нийслэлээс зайлуулахыг үүрэгдсэн юм. Хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийн зохион байгуулалтанд шилжээд буй лалын хэт даврагчид нь 2011 онд Муаммар Каддафиг унагаах бослогод оройлон оролцож байсан юм. Харин Ливийн одоо байгаа Засгийн газрын зүгээс тэдгээр зэвсэгт бүлэглэлүүдийг энэ жилийн эцэс гэхэд армид нэгтгэх юмуу, тараах арга хэмжээ авахаар зорьж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж