Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн
Хуулийн шинэчлэлийн талаар ярилцаж байна
“Монгол Улсын Эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт дугуй ширээний ярилцлага Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд үргэлжилж байна. Уг уулзалт ярилцлагад Хууль зүйн яам, Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч, Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож буй бөгөөд 1998 оноос эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн тухай ярилцаж, Эрх зүйн шинэчлэлийн өнөөгийн тулгамдсан асуудал, цаашдын зорилгыг авч хэлэлцэж буй юм.Б.МАНД