Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэв

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн байна. Тус байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учраас Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэхгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргал гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх тухай хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж гишүүдийн олонхи үзсэн байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн саналын томъёоллоор санал хураалгаж, Р.Амаржаргал гишүүний суудалдаа үлдэх эсэхийг шийдвэрлэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж